"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд хөрсний бохирдлыг бууруулах, халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдаргүйжүүлэлтийг хийж байгаа.
Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн гадна орчин болон гэр хорооллын 13 мянган айл өрхийн бохирын цооног, шар усны үер хальж урссан 63,6 мянган м2 нийтийн эзэмшлийн гудамж талбай, үерийн далан, гуу жалга 106 мянган м2, бохирдсон хөрстэй хогийн цэг зэрэгт мананцарт ариутгал хийж байна.