Монгол залуу Ротаригийн “Шилдэг Цагдаагийн Албан Хаагч” шагнал хүртлээ

Цаг үе

2025-06-05

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Монгол залуу Австрали улсын “2025 ОНЫ РОТАРИГИЙН ШИЛДЭГ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ” гэх эрхэм хүндтэй шагнал авчээ.

Сидней хотын Бүрвүд дүүргийн цагдаагийн албаны пэйжид “2025 оны Ротаригийн “Шилдэг Цагдаагийн Албан Хаагч” шагнал хүртсэн цагдаа Шатарбалын Бороодоо халуун баяр хүргэе!

Австралийн цорын ганц Монгол цагдаа гэдгээрээ тэрбээр өөрийн угсаа гарал, ажиллаж буй хүчнийхээ нэр төрийг нэгэн зэрэг өндөрт өргөж байна. Үнэхээр нүдээ олсон шагнал байлаа” гэжээ.

Энэ шагнал нь Австралийн Цагдаагийн албаны хамгийн том, нэр хүндтэй шагнал аж.