СҮХБААТАР ДҮҮРЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ЗӨВ САНААЧИЛГА

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх зохицуулалттай.


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс, И март худалдааны төвтэй хамтран 1 дүгээр сургуулийн 6-9 ангийн хүүхдүүдэд хамгаалалтын малгайг хүлээлгэн өглөө.

Өсвөр насныхныг зөв дадал хэвшилтэй болоход уриалж, тус худалдааны төвийн хамт олон ийнхүү нийгмийн хариуцлагын хүрээнд хичээлдээ унадаг дугуйгаар зорчдог хүүхдүүдэд 100ш хамгаалалтын малгайг бэлэглэсэн юм.

Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний шинэчилсэн журамд заасны дагуу сурроныг 18 насанд хүрсэн ангилалын жолоодох эрхийн А үнэмлэхтэй жолоодох, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон.

Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх зохицуулалттай. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.