Монполимет группийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан ингэж хэлэв.
Эдгээр гоёж гангалсан ээж нарын ард туйлдаж ядарсан, өдөр бүрийн амьдралтайгаа тэмцэж буй үнэн төрх нуугдаж байна.
Хүүхэд бүрийн төрмөл эрх бол эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, чанартай боловсрол эзэмших явдал. Гэвч өнөөдөр бидэнд ийм орчин бий юу?
Утаа, агаарын бохирдолтой, боловсролын хүртээмж муутай энэ нийгэмд ээжүүд ханиаднаас ханиадны хооронд үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө өдөр бүр тэмцэн, ядарч туйлдаж байна.
Энэ бодит байдлыг зоригтойгоор илэрхийлж, нийгмийн анхаарлыг татаж чадсан энэ залуухан ээж, алдарт эх БИД БҮГДИЙН ТӨЛӨӨ дуугарлаа.