"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд нийслэл болон 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад орон нутгийн сайн туршлагыг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Бүтээмж ба инновац UB2025” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа.
Уг ажлын хүрээнд өнөөдөр нийслэл, 21 аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцав.
Энэ үеэр дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В. Гомбодорж дүүргийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн онцлох бүтээн байгуулалтаа танилцуулж, сайн туршлагаасаа хуваалцлаа.