Сүхбаатар дүүрэг: “ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” сургалт, хэлэлцүүлэг боллоо

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарт зориулан “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн 20 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нийт 210 гаруй албан хаагч оролцов. Нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчид хүний эрхийн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх нь хариуцсан хороо, хэсэгтээ хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг иргэддээ үзүүлэхэд дэмжлэг болох юм.

Сургалтад ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр оролцлоо. Комиссын гишүүн Б.Энхболд хүн амын бараг 50 хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэдэд төрийн үйлчилгээг, тэр тусмаа анхан шатны нэгжид айл, өрх бүрт хүргэж ажилладаг хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч та бүхнийг “Монгол Улсын төр” гэж иргэд хүлээн авдаг.

Тиймээс хүний эрхийн мэдлэг хандлагад тасралтгүй суралцах, хүний эрхийн боловсролын чухлыг дурдаж хүний эрх хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, ХЭҮК-ын бодлого, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулав.

 Сургалт “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээ”, “Хүүхдийн эрх ба хамгаалал”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах асуудал”, “Хүний эрх ба гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр үргэлжилж, дүүрэгт хүний эрхийн нөхцөл байдал, хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудлаар ярилцаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн сургалтад оролцогчид “Батламж”-тай боллоо.