"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ.
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил эхэллээ. Тодруулбал эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, өнөөдөр 4400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.