"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Улаан загалмайн хороотой хамтран өнөөдөр 18, 19, 20 дугаар хорооны дөрвөн иргэнд өргөө цагаан гэр олголоо. Эдгээр иргэд нь гал түймэр болон үерт өртсөн, айлын гэр түрээслэн амьдарч байсан бөгөөд тэдний ирүүлсэн хүсэлтийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу судлан ийнхүү дэмжлэг үзүүлэв.