Хэсгийн ахлагч нарын чадавхыг бэхжүүлэх, дадлагажих сургалт боллоо

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Сүхбаатар дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд Статистикийн хэлтсээс “Анхдагч мэдээллийн чанарын 60 жил” зорилтыг дэвшүүлэн засаг захиргааны анхан шатны мэдээлэгч нэгж хорооны албан хаагчдыг чадавхжуулах, албан ёсны статистикийн анхдагч мэдээллийн чанарыг сайжруулах чиглэлээр мэргэжил, арга зүйн сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа.

Өнөөдөр хаврын тариалалтын үе эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн 15-20 дугаар хорооны Хэсгийн ахлагч нарт “Тариалалт, ургац хураалтын анхдагч мэдээг цуглуулах, нэгтгэхэд анхаарах нь” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Хэсгийн ахлагч нар тариалалтын ХАА-7 мэдээг өрх, аж ахуйн нэгжээс хэрхэн цуглуулах, маягтаа хэрхэн бөглөх, нэгтгэх талаар маягтан дээр дадлагажин, чадавхаа дээшлүүлэв.

Энэ үеэр Статистикийн хэлтсийн дарга Д.Нарантуяа албан ёсны статистик мэдээний графикт хугацааг мөрдөж ажиллахыг сануулж, тариалалт, ургац хураалтын мэдээний чанар, гарч буй логик алдаа, анхаарах асуудлаар зөвлөмж чиглэл өгсөн юм.