Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваалайг цагдан хорих хугацааг нэг сараар сунгах хүсэлт хүргүүлж, улмаар шүүх үүнийг нь хүлээн авч шийдвэрлэжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Т.Даваадалайг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Улмаар прокуророос яллагдагч Т.Даваадалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналыг шүүх хүргүүлсэн байна. Энэ дагуу 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.


