Зургадугаар сарын 16-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Хэвлийн бага хурлын үеэр Иран, АНУ-ын хооронд байгуулсан эхний үе шатны ойлголцлын санамж бичиг болон Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх асуудлаар сэтгүүлч асуулт асуулаа.
Үүнтэй холбоотойгоор Линь Жянь хэлэхдээ, Иран, АНУ-ын хооронд байгуулсан эхний үе шатны ойлголцлын санамж бичигт Ормузын хоолойг дахин нээх зэрэг заалтуудыг тэмдэглэснийг Хятад улс анхааралдаа авлаа.
Ормузын хоолой нь олон улсын тээвэрлэлтийн усан зам юм. Уг хоолойгоор аюулгүй, чөлөөтэй нэвтрэх боломжийг эрт сэргээх нь бүх талуудын ашиг сонирхолд нийцнэ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс энэ асуудлаар холбогдох улс орнууд болон олон улсын нийгэмлэгтэй харилцаа холбоогоо хадгалахад бэлэн байна. Хятад улс Хятадын хөрөнгө оруулалттай хөлөг онгоц болон хөлөг онгоцон дээрх Хятадын иргэний аюулгүй байдлыг хамгаалахын тулд цаашид мөн бүх хүчээ дайчлах болно гэжээ.
Эх сурвалж: Дэлхийн цаг


