Салсан эхнэрээ зодож гэмтээсэн этгээдийг саатуулжээ

Цаг үе

2026-06-16

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Цагдаагийн байгууллагад 2026.06.15-ны өдөр иргэнээс "Манай дүүг 2026.06.15.14-ний өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан" гэх гомдол, мэдээлэл ирүүлжээ.

Дуудлага мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж иргэн Ц-г салсан нөхөр нь машинтай авч явж биед нь халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Холбогдогчийг олж тогтоон, хохирогчид эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.